m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 03:08
51
Зам тээврийн ослын улмаас нэг хүн нас баржээ

Энэ сарын 18-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  393 дуудлага мэдээ   хүлээн авснаас зам тээврийн ослын  307 дуудлага бүртгэгдсэн байна.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Сонгинохайрхан дүүргийн Товчооны зам Баянгол дэлгүүрийн урд замд Т.Приус маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 39 настай эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Мөн Энхтайваны өргөн чөлөө, таван шарын автобусны буудлын урд замд тэнүүн огоо ХХК-ны Х.Аеро Сити маркийн автобусны жолооч Б нь явган зорчигч 22 настай эрэгтэй Н-г мөргөж гэмтээжээ.