m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 03:39
53
Залаатын аманд гарсан түймрийг унтраажээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын аманд өчигдөр 21:00  цагт ой хээрийн түймэр гарсан дуудлага иржээ. Дуудлагын дагуу  дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах 10, 63 дугаар ангийн албан хаагчид болон тухайн газар явж байсан 17 иргэн 21 минутад түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.

Хоёр орчим га газар хээрийн түймэр шатаж байсан бөгөөд Онцгой байдлын алба хаагчид түргэн шуурхай ажиллаж, түймрийг мод руу алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч ажиллажээ.  Одоогоор түймэр гарсан шалтгааныг дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж , үзлэг хийж байгаа аж.