m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 03:55
94
"Тавантолгой транс" компанид тусгай зөвшөөрөл олгов

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Зайрмагтайн талд үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар “Тавантолгой транс” ХХК холбогдох хуулийн шаардлага хангажээ. Иймээс тус компанид үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн байна. 

Энэ төсөл хэрэгжсэнээр Тавантолгой ордын түүхий эд, нөөц боломжид тулгуурласан зах зээлд өрсөлдөх чадвартай, дэвшилтэд технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой гэж үзэж байна. 

 Дархан-Уул, Орхон аймаг болон Завханы Тэлмэн сум, нийслэлийн Багануур дүүрэгт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олгосон

Засгийн газраас Дархан-Уул, Орхон аймаг болон Завханы Тэлмэн сум, нийслэлийн Багануур дүүрэгт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олгосон. Одоогийн байдлаар Дархан, Эрдэнэтийн үйлдвэрлэл технологийн парк үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, бусад хоёр нь бэлтгэл ханган ажиллаж байгаа юм.