m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 04:01
50
Ц.Мөнхтөр:"Оюутолгой"-н далд уурхайд зургаан тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  

Тэрбээр "Оюутолгой"-н далд уурхайн санхүүжилтийн бүтээн байгуулалтын гэрээнд  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлах үеэрээ гарын үсэг зурлаа.  Тус гэрээнд тусгаснаар далд уурхайд нийт зургаан тэрбум  орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд  нийт уурхайн 80 хувь орчмыг эзэлдэг.  Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд тус улсын дэд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, Шадар сайд нартай уулзахаас гадна Эдийн засгийн чуулганд оролцож үг хэлнэ” гэлээ.

Далд уурхайд нийт зургаан тэрбум  орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд  нийт уурхайн 80 хувь орчмыг эзэлдэг

Түүнчлэн Хүүхдийн байгууллагын 90 жилийн ой энэ онд  тохиож буйтай холбогдуулан ирэх сарын 2-3-нд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болох бөгөөд энэ үеэр аймгийн Засаг дарга нар оролцоно гэдгийн мэдээллийн үеэр онцлов.  

Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсвийн орлогын нөхцөл байдлыг харгалзаж, 2015 онд Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтыг долоо хоногийн бүх өдөр мөн нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажиллуулахаар энэ оны нэгдүгээр сард шийдвэрлэсэн.

Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтыг долоо хоногийн бүх өдөр мөн нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажилладаг

Хилийн дөрвөн байгууллага болох ИХШХЕГ, ХХЕГ, ГЕГ,МХЕГ нь орон тоогоо нэмэгдүүлэхгүйгээр одоо ажиллаж байгаа албан хаагчдаа Баянхошууны хилийн боомтод бямба, ням гариг, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажиллуулж байгаа ч эдгээр байгууллагын 2015 оны батлагдсан төсөвт албан хаагчдад олгох нэмэгдүүлсэн цалингийн төсөв тусгагдаагүй байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 2015 онд шаардагдах нэмэгдүүлсэн цалин хөлсний зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөржээ.