m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 04:03
161
Баянгол сумын иргэд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдлаа

Өвөрхангай аймаг 2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан.  Аймгийн нийт хүн амыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажил эрчимтэй явагдаж хуваарийн дагуу энэ сарын 8-11-ний өдөр Баянгол суманд зохион байгуулагдлаа.

БОЭТ болон хувийн хэвшлийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг тус суманд ажиллаж давхардсан тоогоор 1471 иргэнийг үзлэг, шинжилгээнд хамруулсан бөгөөд эдгээр иргэдийн 1117 буюу 75.9 хувьд өвчлөл бүртгэгдэж, 145 иргэнийг БОЭТ-д, 15 иргэнийг тусгай мэргэжлийн төв эмнэлэгт илгээж онош тодруулж, эмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Баянгол сумын иргэдийн дунд зүрх судасны, ходоод элэг цөсний, бөөр шээсний замын эмгэг зонхилон илэрчээ. Түүнчлэн хүүхдүүдийн дунд амьсгалын замын, бөөр шээсний замын өвчлөл, витамины дутагдал, ходоод элэг цөсний эмгэгүүд илэрсэн байна.