m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 04:13
50
Д.Хакстол “Флайерс”-ыг удирдахаар болов

NHL-ийн “Филафельфи Флайерс” багийн удирдлага коллежийн хоккейн шилдэг дасгалжуулагч Дэйв Хакстолтой гэрээ байгуулсанаа албан ёсоор зарлалаа. “Дэйв туршлагатай мэргэжилтэн учраас ирэх улиралд “Нисэгчид”-ийг плей-оффт шалгаруулж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн багийн ерөнхий менежер Рон Хекстолл ярьжээ.

Өдгөө 46 настай Хакстол сүүлийн 11 улирлын турш Хойд Дакотын их сургуулийн багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилласан бөгөөд түүний удирдлага дор тус сургуулийнхан 475 тоглолтод 289 хожиж, 143 тэнцэн, 43 удаа хожигдол хүлээжээ. Энэ хугацаанд тэрбээр багаа долоон удаа АНУ-ын их, дээд сургуулиудын цомын тэмцээний хагас шигшээд шалгаруулж байжээ.