m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 04:39
73
Говьсүмбэр аймгийн иргэдийн сонголтыг ИТХ баталгаажуулахгүй байна

Говьсүмбэр аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр I, II, III, VI хэсэгт нөхөн сонгууль явуулж, МАН бүгдэд нь ялалт байгуулсан байна. Нэр дэвшигчдэд тойргийн хорооноос  түр үнэмлэх олгосон ч өнөөдрийн хүртэл аймгийн ИТХ баталгаажуулаагүй байна. Иймээс тус тойргийн 6800 сонсогчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Нэр дэвшигчдэд тойргийн хорооноос  түр үнэмлэх олгосон ч өнөөдрийн хүртэл аймгийн ИТХ баталгаажуулаагүй байна

Тэдний хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд дээрх тойрогт нөхөн сонгууль явуулахыг шаардаж өнгөрсөн сарын 22-нд болсон ч сонгогдсон төлөөлөгчийг нь ИТХ баталгаажуулахгүй байгааг эсэргүүцсэн юм. Говьсүмбэр аймгийн ИТХ 17 төлөөлөгч байхаас одоогийн байдлаар МАН-6, АН-6, МАХН-1 төлөөлөгч хууль ёсоор сонгогдсон байдаг байна. Харин ИТХ-ын дарга Д.Баянжаргал хууль бусаар дөрвөн хүнийг томилон гурван жилийн хугацаанд хууль тогтоомж, шийдвэр гаргасан хэмээн Говьсүмбэр аймгийн иргэд хэлж байв. Сая болсон сонгуулиар ард иргэд МАН-ын дөрвөн төлөөлөгчийг сонгочоод байхад Баяржаргал дарга “Одоо би мэдэхгүй” гэсэн тайлбар өгөн албан ёсоор үүрэгт ажилд нь томилохгүй байгаа гэнэ.