m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 04:53
61
Г.Дэнзэнгийн дэлгэсэн баримтууд

“Г.Дэнзэн иржээ”. Ийм мэдээ өдөр тутмын сонинуудаар тарав. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга байсан энэ залуу маш олон асуудалд орооцолдож, хэл аманд өртсөнийхөө дараагаар ажлаа өгч Герман улс руу сурахаар явсан юм. Түүнийг явсны дараагаар гадаадад нэг хэсэгтээ бүгж байгаа гэх мэдээлэл гарч, хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэж байв.

Чухам иймээс Г.Дэнзэн ирсэн нь олны анхаарлыг татаж, одоо яах бол гэсэн хүлээлт үүсгэжээ. Түүнийг ЗГХЭГ-т ажиллаж байснаар нь бус “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөв­лөлийг тэргүүлж байс­ных нь хувиар хэрэгт холбогдуулан шалгасан гэх мэдээлэл гарсан.

Г.Дэнзэн ирсэн нь олны анхаарлыг татаж, одоо яах бол гэсэн хүлээлт үүсгэжээ

Бүр тодруулбал  “Говь повер” гэдэг компанийг эхнэрийнхээ  нэр дээр  байгуулж, Хятад руу  нүүрс экспортлох  эрх бүхий тендерт ялуулснаар 17 тэрбум төгрөгийн урсгалыг  өөртөө нээсэн гэж буруутгасан гэдэг. Харин “Монгол Улсын иргэн Г.Дэнзэн” гэсэн хаягтайгаар тэрээр хилийн чанадаас  захиа бичихдээ “ Ямар ч  хууль хяналтын байгууллагаас намайг шалгаагүй, гүтгэж байна, би удахгүй хичээлээ дуусгаад эх орондоо очно” гэсэн байв. Ямарч байсан хүргэн дүү Г.Дэнзэн хэлсэн амандаа хүрч эргээд ирж. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор түүнийг барьж, байцаах тухай албан ёсны мэдээлэл одоогоор алга. Гэхдээ Г.Дэнзэн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга байхдаа Хяналт, шалгалт,үнэлгээ ,дотоод аудитын газрыг  удирдаж байсан нь, үүнийхээ  дагуу төрийн мөнгөөр тансаглаж  байсан хүмүүсийг илрүүлсэн нь зарим  хүмүүст таалагдаагүй учир өөрийнх нь эсрэг ажиллагаа явуулахад хүрсэн гэж мэдэгдэж байсан билээ. Түүний удирдсан газрынхан 2012 оны аравдугаар сараас 2013 оны тавдугаар  сар хүртэлх хугацаанд нэлээд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн гэж үздэг юм байна.