m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 05:02
228
Спортын түүхэн 10 зураг

“Sports illustrated” сэтгүүлээс дэлхийн спортын түүх 10 зургийг тодруулжээ. Үүнийг уншигчдадаа толилуулъя. 

1986 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий Англи-Аргентиний тоглолт. Тоглолтын эхний бөмбөгийг гараараа оруулсан Аргентиний нэрт хөлбөмбөгчин Диего Марадона "Энэ бол бурхны гар. Тэд Фолклендийн дайнд олон зуун аргентин хөвгүүдийг шувуу шиг л буудаж  алсных нь төлөө бурхан шийтгэсэн юм" хэмээн өгүүлсэн гэдэг.

 

1969 оны арваннэгдүгээр сарын 19. Рио-де-Жанейро, "Маракана" цэнгэлдэх хүрээлэн. Бразилийн хөлбөмбөгчин Пеле 1000 дахь гоолоо хийчихээд сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй уйлж буй нь.

 

1997 оны зургадугаар сарын 28. Лас-Вегас. Мэргэжлийн боксын супер хүнд жингийн аваргын бүсийн төлөөх Майк Тайсон, Эвандер Холифильд нарын тулаан. Тулаанд ялагдсан Тайсон өрсөлдөгчийнхөө чихийг хазсан тоглолтын үр дүнгээс дутахааргүй шуугиан тарьсан юм.

 

1980 оны хоёрдугаар сарын 22. Лэйк-Плэсидийн олимпийн наадмын хоккейн тэмцээний финалын шат. Оюутны лигийн тоглогчдоос бүрдсэн АНУ-ын хоккейчид домогт Третьяк, Харламов, Михайлов, Фетисов тэргүүтэй ЗХУ-ын агуу багийг 4:3-аар хожиж буй мөч. Мөсөн дээрх гайхамшгийг бүтээсэн америкчууд дараа нь Финландыг хожин аваргалж, оросууд Шведийг 9:2-оор бутниргэн мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.

 

"Афин 2004" паралимпийн наадам. Унгарын тамирчин Эрвин Ковач 200 метрийн сэлэлтэд уралдаж буй нь.

 

2007 оны есдүгээр сарын 8. Пенсильван. Америк хөлбөмбөгийн оюутны лигийн "Пенн Стэйт" багийн тоглолтыг үзэхээр цагаан хувцсаар ижиллсэн 110 мянга гаруй хөгжөөн дэмжигч нь цугларчээ.

 

1992 оны наймдугаар сарын 8. Барселоны олимпийн наадам. Домогт спринтер (ойрын зайн гүйгч) Карл Льюис 4х100 м-ийн буухиад дэлхийн рекордыг тогтоон барианд орж буй мөч. Тэрбээр үүнээс өмнө 100 м, 200 м-ийн хувийн уралдаанд бүтэлгүйтээд байсан юм.

 

1997 оны гуравдугаар сарын 7. NBA-гийн "Чикаго Буллз"-"Индиан Пэйсерс" багуудын тоглолт. "Чикаго"-ийн хамгаалагч Деннис Родман бөмбөгний төлөө тэмцэлдэж буй нь.

 

"Герман 2006" ДАШТ-ий шувтаргын тоглолт. Францын гол тоглогч Зинедин Зидан өрсөлдөгч багийн хамгаалагч Марко Матераццигийн өдөөн хатгалганд автаж, түүнийг мөргөж унагаснаар улаан хуудас авч, талбайгаас хөөгдсөн юм. Лидерээ байхгүйд францчууд торгуулийн цохилтоор ялагдсан юм.

 

"Лондон 2012" олимпийн наадам. Германы туйванч, Бээжингийн олимпийн аварга Маттиас Штайнер 196 кг-ийг өргөх гээд бүтэлгүйтсэн мөч. Хэдийгээр тэр ноцтой гэмтэл аваагүй ч зохион байгуулагчид эрүүл мэндийг нь бодолцон, түүнийг тэмцээнээс хасах шийдвэр гаргасан юм.