m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 05:11
147
Дундговь аймгийн МАН-ын төлөөлөл Засаг даргаа огцрохыг хүсэв

Дундговь аймгийн МАН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөл хууль бусаар томилогдсон Засаг дарга С.Од-Эрдэнэ хуулиас гадуур дураараа дургиж байгааг мэдээлсэн юм.

2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Дундговь аймгийн Засаг даргаар С.Сүхбаатар хууль ёсоор сонгогдон томилогдсон цагаас огцруулах үйл ажиллагаа эхэлсэн байна. Анхлан өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн ИТХ-ын хууль бус бичигт үндэслэсэн С.Сүхбаатарыг огцруулах 188 тоот захирамжийг 2013 оны арванхоёрдугаар сарын 6-нд гаргажээ. Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах асуудлыг Дундговь аймгийн ИТХ хуралдаанаараа огт хэлэлцээгүй атлаа хэлэлцэж санал хураалтаар огцруулсан мэтээр хуурамч бичгийг бүрдүүлсэн байжээ.

Дундговь аймгийн Засаг даргаар С.Сүхбаатар хууль ёсоор сонгогдон томилогдсон цагаас огцруулах үйл ажиллагаа эхэлсэн байна

Энэ шийдвэрийг Захиргааны хэргийн хоёр шатны шүүх түдгэлзүүлсэн байдаг. Гэвч хууль бусаар томилогдсон С.Од-Эрдэнэ одоо хүртэл ажлаа өгөхгүй байгаа гэнэ. Дундговь аймгийн хувьд ИТХ-ын 35 төлөөлөгч байхаас 2012 оны орон нутгийн сонгуульд МАН 19, АН 12, МАХН-1, Шударга ёс эвсэл-1 төлөөлөгч сонгогдсон байна. “ИТХ Засаг даргаа сонгох байтал бид нарын санал болгосон хүнийг бус   Н.Алтанхуягын сонгосон хүний буянаар манай аймгийн өрсөлдөх чадвар сүүлийн хоёр жил буурч, төсвийн мөнгийг хууль бусаар хяналтгүйгээр зарцуулах болсон” хэмээн Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Доржсүмбэр хэлсэн юм.  

 

 

 

 

Н.Алтанхуягын сонгосон хүний буянаар манай аймгийн өрсөлдөх чадвар сүүлийн хоёр жил буурч, төсвийн мөнгийг хууль бусаар хяналтгүйгээр зарцуулах болсон