m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 05:21
81
ГШХО нэмэгдэхгүй байгаа нь төлбөрийн тэнцлийг алдагдуулж байна

Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн төлөв байдлын тоймыг гаргажээ. Түүнд дурдсанаар импортын хэмжээ буурсантай холбоотойгоор энэ оны эхний гурван сарын үзүүлэлт дээшилсэн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байсаар байгаа нь төлбөрийн тэнцлийг алдагдуулсаар байна гэж үзжээ. Түүнчлэн мөнгө, санхүүгийн хатуу бодлого явуулах нь ойрын саруудад төлбөрийн тэнцлийг сайжруулахад тусална гэдгийг Эдийн засгийн төлөв байдлын тойм онцлон тэмдэглэсэн байна. Энэ бодлогод тохирсон арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлэх нь одоо хийх гол ажлын нэг бөгөөд Монголын эдийн засгийг тогтвортой өсөлтийн зам руу буцаан хөтлөх болно гэдгийг онцолжээ.

ГШХО нэмэгдэхгүй байгаа нь төлбөрийн тэнцлийг алдагдуулж байна

Мөн Дэлхийн Банкны Ахлах эдийн засагч Таехюн Ли хэлэхдээ "Өнөөгийн үзүүлэлт нь эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотойгоор импортын хэрэгцээ суларсан, мөн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурсантай уялдан бий болж байгаа. Импортын огцом бууралт нь одоо үргэлжилсээр байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралтыг харуулж байгаа бөгөөд эдгээр нь төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөөлж байна. Мөн гадаад худалдааны тэнцэлд өөрчлөлт гарахгүй төлөв байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ жилдээ ч нэмэгдэхгүйг харуулж байна” гэв.