m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 05:23
225
Дорноговь аймгийн сурагчдын тайлан тоглолт боллоо

Боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Дорноговь аймгийн ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчид уран бүтээлчдийн зохиосон дуу, шүлэг, зохиол бүтээлээс цээжилж тогтоох, утга агуулгыг ойлгох, алдаагүй, цэвэр сайхан бичих, нутаг усаараа бахархах, ёс заншил, уламжлалт зан үйлийг судалж, сурсан мэдсэнээ төрийн захиргааны удирдлагууд, ээж, аав, багш, иргэдэдээ тайлагнасан арга хэмжээ боллоо. 

Шинэчилсэн хөтөлбөрийн тайлант арга хэмжээгээр Сайншанд сумын ерөнхий боловсролын 2-р сургууль, Зүүнбаянгийн сургуулийн дунд ангийн сурагчид Ноён хутагт Данзанравжаагийн “Саран хөхөөний намтар дуулалт жүжиг”-ийн талаар танилцуулж, жүжгийн хэсгээс тоглон, бага ангийн сурагчид “Алтан Арүр”, “Хурмаст тэнгэр”, “Цаасан шувуу”, “Хоёр нь” “Молор эрдэнэ” зэрэг шүлгүүдийг нийтээр уран яруу, тодоор уншиж, урлагийн тоглолтоо сонирхуулсан байна.

Ийнхүү Дорноговь аймгийн бага, дунд ангийн сурагчид сурсан мэдсэнээ эцэг эхдээ тайлагнан, урлагийн тоглолт үзүүлсэн сайхан өдөр болжээ.