m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 05:35
87
100 жилийн гоо сайхан бол “Хайр”

Кристи Тавис хоёр сарын дараа хуримлах гэж байгаа залуу хосууд. Тэд гоо сайханчидтай хамтран нэгэн туршилтад орж өөрсдийгөө 70 насаар хөгшрүүлээд, хэр зэрэг харагдах талаараа видео бичлэг хийжээ. Ингээд мэргэжлийн гоо сайханчдын баг тэднийг 20 настайгаас 90 настай болтол нь хувиргаж нүүр будалт хийсэн байна.

Хайр дурлал бол 100 жилийн гоо сайхан 

Эхлээд 50 настай, дараа нь 70 настай болгоод эцэст нь 90 настай болгоход хосууд ямар хувирал үзүүлэхийг доорхи сонирхолтой бичлэгээс үзээрэй.

Ийнхүү хосууд цагаасаа өмнө өөрсдийгөө хэрхэн хөгшрөхийг мэдсэн ч гэлээ гоо сайхан хамаагүй хайр дурлал бол 100 жилийн гоо сайхан гэж хэлээд нулимс унагасан байна. Тус бичлэг Youtube цахим хуудаст тавигдаад тавхан хоногийн дотор 9 сая гаруй хандалт авчээ.