m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 05:47
68
Буриад,Тува Улсын сэтгүүлчид Төрийн ордонд зочлов

Буриад болон Тува Улсын сэтгүүлчдийн төлөөлөл Төрийн ордонд зочиллоо. Мөн тэд УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнуудтай уулзаж, харилцан санал солилцсон юм. Уулзалтын үеэр УИХ-ын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар мэдээлэл авч, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Түүнчлэн параментын сэтгүүлчдийн өрөөтэй танилцаж, хэрхэн үйл ажиллагаа явуулдгийг сонирхов. Уулзалтад “Московский Комсомолец” сонины сэтгүүлч Татьяна Никитина, “Завинфо.ru” сайтын сэтгүүлч Б.А.Анатольевич нарын 11 сэтгүүлч, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд болон хэлтсийн ажилтнууд оролцож санал солилцжээ.