m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 05:50
466
Үндэсний шигшээ багийн тамирчид тодорлоо

БНСУ-д VII сард болох Дэлхийн Оюутны Универсиад наадамд оролцох тамирчид хамтарсан бэлтгэлийг ОХУ-ын Эрхүү хотод хийж, мөн БНХАУ-г зорин хамтарсан бэлтгэл, АНУ-БНСУ-БНХАУ-ын багууд оролцох ОУ-ын тэмцээнд оролцсоны дараа Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордон, Олимп цогцолборт байрлан бэлтгэлээ хангаснаар Дэлхийн наадмыг зорино.

Залуучуудын шигшээ багийн хувьд Дэлхийн Универсиад наадам ийнхүү хүлээгдэж байгаа бол Үндэсний супер лигийн шилдэг тамирчдыг Үндэсний I болон II шигшээ багуудад дуудаж, нэрсийг зарлаж байна.

I болон II шигшээ багуудыг 6-р сараас МҮСБХ өөрийн Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордон, Олимп баазад нэгдсэн бэлтгэлд хамруулах юм.

Энэхүү бүрэлдэхүүнээс шалгаруулан ирэх VIII болон IX саруудад БНСУ болон Тайваньд болох Азийн болон Европ тивийн чансаа өндөр багууд оролцох ОУ-ын тэмцээнүүдэд Монгол улсаа төлөөлүүлэн оролцуулахаар боллоо.

Үндэсний шигшээ баг I

“Харцага” төвийн тоглогч Б.Одбаяр

“Харцага” төвийн тоглогч П.Болортулга

“Хасын Хүлгүүд” холбон тоглогч О.Сэргэлэн

“Харцага” холбон тоглогч Г.Баттөр

“Ригс” холбон тоглогч М.Бадрах

“Ригс” довтлогч С.Өрнүүнбилэг

“Хасын Хүлгүүд” довтлогч Б.Билгүүн

“Танан гарьд” довтлогч О.Ууганбаяр

“Төв ургац” довтлогч Д.Дэргэрням

“Төв ургац” довтлогч Ц.Мэргэн

“Аравтууд” довтлогч Ш.Сэдбазар

“Шонхорууд” хамгаалагч Т.Санчир

“Аравтууд” хамгаалагч Д.Мөнхтүвшин

“Хасын хүлгүүд” хамгаалагч М.Отгонмөнх

“Танан гарьд” хамгаалагч Г.Ихбаяр

“Танан гарьд” хамгаалагч Б.Мөнхболд

“Танан гарьд” хамгаалагч Ц.Азбаяр

“Ригс” хамгаалагч Н.Золжаргал 

Дасгалжуулагчид: “СБЛ Хасын хүлгүүд” О.Баярцогт, “Танан гарьд” Ү.Давхарбаяр, “Аравтууд” Г.Наранбаатар 

Үндэсний шигшээ баг II

“Харцага” довтлогч Б.Дорждамба

“Харцага” холбон тоглогч Э.Дөлгөөн

“Танан гарьд” төвийн тоглогч М.Дорждагва

“Танан гарьд” довтлогч Ц.Цэрэнбат

“Шонхорууд” төвийн тоглогч Э.Цэрэнбаатар

“Шонхорууд” довтлогч Г.Цэнгүүнбаяр 

“Төв ургац” довтлогч Ц.Ганболд

“Төв ургац” хамгаалагч Д.Мөнхтөр

“Ригс” хамгаалагч Б.Батжавхлан

“Аравтууд” хамгаалагч С.Батбямба

“Ирвэсүүд” хамгаалагч Э.Дорж-Арилд

“Ирвэсүүд” холбон тоглогч Э.Цэвэлдорж

“Ирвэсүүд” хамгаалагч Б.Баярбат

“Ирвэсүүд” довтлогч Д.Эрдэнэдалай

“Ирвэсүүд” довтлогч Н.Чадраабал

“Чингис сити” довтлогч Н.Улаанхүү

“Арслангууд” довтлогч О.Нямбаяр

Дасгалжуулагчид: “Ригс” А.Энхбаатар, “Арслангууд” Ж.Отгонбаяр, “Төв ургац” Л.Эрдэнэпүрэв

 

Үндэсний шигшээ багийн тамирчид тодорлоо