m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 06:53
65
Дорнод аймаг Шинэ барга баруун хошуутай хамтарч ажиллана

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны дэд дарга Хэ Мөрөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хэ Мөрөн  Засаг даргад  Дорнод аймаг Шинэ барга баруун хошууны хоорондын дэд бүтэцийн асуудал болон хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, ажил хэрэг болгох, төмөр зам тавигдахад Хятадын талаас бэлэн байгаа талаархи саналаа танилцуулсан юм. Засаг дарга эдгээр саналуудтай танилцаад автозамын тухайд энэ жилдээ Чойбалсан хот Улаанбаатар хоттой авто замаар бүрэн холбогдоно. Харин Хилийн боомтуудын чиглэлд авто зам тавих зураг төслийн ажлыг энэ жил эхлүүлэхээр улсын төсөвт хөрөнгө суугдсан , төмөр замын тухайд Чойбалсан сумаас эсвэл Хавирга өртөөнөөс төмөр замын асуудлыг шийдвэрлэх боломжтой байгаа энэ талаар Засгийн газар , яамдад санал болгох асуудалд анхаарах , аялал жуулчлалын асуудлыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Төлөөлөгчид автозам, төмөр зам болон аялал жуулчлалын талаар мэргэжлийн байгууллагуудтай уулзалт хийх юм.

 

  Дорнод аймаг Шинэ барга баруун хошуутай хамтарч ажиллана