m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 07:38
54
Баялаг бүтээгчдийг дэмжигчид нөхөрсөг уулзалт хийлээ

 Жижиг дунд үйлдвэрийг дэмжин, бодлого үйл ажиллагаагаа уялдуулан  хамтарч ажиллах чиглэлээр төр, хувийн хэвшлийн  бодлогын төвшний хүмүүс нөхөрсөг уулзалт хийлээ. Аж үйлдвэрийн яам,  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Зээлийн  батлан даалтын сан зэрэг  байгууллага энэ уулзалтад оролцлоо.

Гаднын  төсөл хөтөлбөрийг дотоодын жижиг дунд үйлдвэрт ашигтайгаар нэвтрүүлэх зэрэг  олон асуудлыг хэлэлцэн санал солилцлоо.

Энэ үеэр жижиг дунд үйлдвэрийн үйл ажиллагааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, санхүүжилт,  хүний нөөц, бүтээгдэхүүний чанар гэх мэт тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх,  гаднын  төсөл хөтөлбөрийг дотоодын жижиг дунд үйлдвэрт ашигтайгаар нэвтрүүлэх зэрэг  олон асуудлыг хэлэлцэн санал солилцлоо.

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг "Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өдрөөс өдөрт  мэдлэг, мэдээлэлтэй болж байна.

Энэ ажилд "Масс" агентлагаас санаачилан  хэрэгжүүлж буй “Баялаг  бүтээгчдийг дэмжинэ” төсөл их хувь нэмэр оруулж байна. Учир нь санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, зах зээлд өөрсдийгөө танилцуулж чадахгүй байсныг та бүхэн олж хараад  үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчилж эхэлсэн. Энэ нь   үр  дүнгээ өгч байна. Бид хамтран ажиллаж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит тусламж үзүүлж чадна гэдэгт найдаж байна" гэв.

МҮХАҮТ, "Масс" агентлагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ ажлын бодит үр дүн  нь өнөөдрийн уулзалт юм

  “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр "Манай төсөл хөтөлбөр эхэлсэн цагаасаа  үр дүнгээ өгсөн. Баялаг бүтээгчдээ дэмжих үүднээс холбоо байгууллаа. Холбоо байгуулснаар бид мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах боломжтой болж байгаа юм. Түүнээс гадна манай төсөлд хамрагдсан баялаг бүтээгчдээр дамжуулан хэн, хаана, юу хийж буй талаар мэдээлэл авч, тэд хамтран ажиллах боломж нээгдэн, бид холбох гүүр нь болж байгаа юм. Саяхан жижиг дунд үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулган болсон. Энэ үеэр МҮХАҮТ, "Масс" агентлагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ ажлын бодит үр дүн  нь өнөөдрийн уулзалт юм" гэв.