m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 07:49
69
Эмэгтэй волейболчид олимпийн эрхийн тэмцээнд оролцоно

Олимпийн эрх олгох волейболын эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Энэ сарын 20-28-нд БНХАУ-ын Тяньжин хотноо болох ААШТ олимпийн эрх олгох хариуцлагатай тэмцээн юм. Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх волейболын эмэгтэй шигшээ багийнхан өчигдөр урд хөршийг зорилоо. Багийн ахлах дасгалжуулагчаар Готовын Баярсайхан, туслах дасгалжуулагчаар Батдоржийн Хэрлэн, багийн менежерээр Тэрбишийн Алтансүх нар ажиллаж байна. Манайхан “С” хэсэгт Япон, Вьетнам, Туркменистаны багуудтай сугалаа таарсан ба эхний тоглолтоо Туркменистантай хийх юм. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулбол:

Г.Цэцэгжаргал (багийн ахлагч)

А.Батжаргал

С.Пүрэвжаргал

Ч.Номинчулуун

Г.Энхнаран

Б.Энхзаяа

Г.Хонгорзул

Г.Хандсүрэн

Б.Цолмон

М.Сувдмаа

Ч.Халиун

С.Отгонбямба