m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 08:39
43
Хави “Барселона”-гаас явахаа зарлана

“Барселона” багийн ахлагч, хагас хамгаалагч Хави Эрнандес өнгөрсөн зун MLS-ийн “Нью-Йорк Ред Буллз” багтай аман тохиролцоонд хүрээд байсан ч Луис Энрике түүнийг ятгаж, нэг улирал үргэлжлүүлэн тоглохоор болсон билээ. Харин энэхүү нэг улирал дуусах мөч хаяанд иржээ. Ирэх улирлаас Катарт тоглож магадгүй байгаа 35 настай Хави Эрнандес ирэх пүрэв гаригт хэвлэлийн бага хурал зарлаж, багаа орхих болсноо албан ёсоор зарлахаар болжээ. Сураг сонсоход клубийн удирдлага түүнд дахин хоёр жилийн гэрээг санал болгож, дараа нь арын албанд ажиллах саналыг тавьсан ч татгалзсан байна.