m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 11:02
84
ХААБ-ийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно

Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн бодлогын зөвлөлийн анхны хурал болж өнгөрсөн. Уг хурлаар тус хорооноос ХААБ-ийн чиглэлээр баримталж буй бодлого, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар гишүүд санал бодлоо солилцсон болно.

Мөн саяхан бодлогын зөвлөлийн гишүүд ХААБ-ийн үндсэн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан бөгөөд энэ үеэр ХААБ-ийн гүйцэтгэх захирал, албадын захирлууд тус байгууллагын үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөө, зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулт өгөв. Түүнчлэн ХААБ-ийн үйл ажиллагааг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай байгаа хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах саналыг биржийн удирдлагаас дэвшүүлсэн бөгөөд цаашид бодлогын зөвлөлөөс гарсан зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах тухайгаа уламжилжээ.

ХААБ-ийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно