m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 11:18
78
“Оюу толгой” компани 66.4 сая ам.долларын татвар төлжээ

“Оюу толгой” компани энэ оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа нийтэд танилцуулсан байна. Түүнд дурдсанаар баяжмалын борлуулалтаас тайлант улиралд 426.2 сая ам.долларын орлого олж, борлуулсан баяжмалын хэмжээ энэ оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн хэмжээнээс илүү үзүүлэлттэй гарчээ. Мөн тайлант улирлын үйлдвэрлэл бага байхаар таамаглаж байсан бөгөөд энэ хугацааны орлого, борлуулалтын дүн нь үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдаж байгаа аж.

Мөн ил уурхайн олборлолтыг энэ оны төлөвлөгөөний дагуу явуулж, энэ оны хоёрдугаар улирлаас өндөр агуулгатай хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Харин “Оюу толгой” компани энэ улиралд 66.4 сая ам.долларын татвар, хураамж төлж, дотоодын худалдан авалтад 78.3 сая ам. доллар, үүнээс Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад 14.1 сая ам. доллар зарцуулжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үзүүлэлттэй харьцуулахад борлуулалтын орлого 36.4, баяжмалын борлуулалтын хэмжээ 36.2 хувиар буурсан. Түүнчлэн баяжмал дахь металаас олсон орлого нь өнгөрсөн онд үйлдвэрлэсэн алтны агуулга өндөртэй баяжмалыг тус улиралд борлуулсны үр дүн юм. Улирлын нийт ашиг 39.5 хувьтай байгаа нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үзүүлэлттэй ойролцоо байгаа аж.

“Оюу толгой” компани 66.4 сая ам.долларын татвар төлжээ