m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 12:50
131
Засгийн газрын үнэт цаас худалдан авах сонирхол их байна

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжигдаж буй Засгийн газрын үнэт цаасны арилжаа амжилттай явагдаж байгааг холбогдох албанаас мэдээлж байна. Мөн энэ сарын 19-нд болсон анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 14.9 хувийн хүүтэй, 255.308 ширхэг, 25.530.800.000 төгрөгийн үнийн дүнтэй богино хугацаат Засгийн газрын үнэт цаас худалдан авах захиалга ирсэн бөгөөд Сангийн яамны зүгээс 100 хувь нийлүүлэлтийг баталгаажуулсан байна. Үүнд, 

  1. "Тэнгэр капитал ҮЦК" ХХК - 250.020 ширхэг
  2. "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК - 4.898 ширхэг
  3. "БиДиСек ҮЦК" ХК - 110 ширхэг
  4. "Алтан Хоромсог ҮЦК" ХХК - 106 ширхэг
  5. "Нэйшнл сэкюритис ҮЦК" ХХК - 100 ширхэг
  6. "Стандарт инвестмент ҮЦК" ХХК - 70 ширхэг

Засгийн газрын үнэт цаас худалдан авах сонирхол их байна