m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 13:04
108
Арилжааны банкны чанаргүй зээл 0.9 пунктээр өсөв

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 587.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 28.1 тэрбум төгрөг буюу 5.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 288.8 тэрбум төгрөг буюу 2.0 дахин өссөн дүнтэй гарчээ. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.8 хувийг эзэлж байна.

Харин арилжааны аанкны системийн хэмжээгээр чанаргүй зээл тайлант сарын эцэст 747.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 44.1 тэрбум төгрөг буюу 6.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 130.9 тэрбум төгрөг буюу 21.2 хувиар өссөн аж. Мөн түүнчлэн чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.9 пунктээр өссөн байна. Үүнийг шинжээчид валютын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа аж. Мөн чанаргүй зээл эдийн засгийн суурь үзүүлэлт болох ажилгүйдэлтэй холбоотой бөгөөд банкны зээлийн дийлэнх хувь нь иргэдийн хэрэглээний зээл байгаа нь чанаргүй зээлийн үлдэгдэл өсөхөд гол нөлөө үзүүлдэг байна.

Арилжааны банкны чанаргүй зээл 0.9 пунктээр өсөв