m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 13:15
86
Хөрөнгө оруулагчдын олон улсын чуулганд малчид оролцоно

Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн сумдын Засаг дарга нарт үүрэг, чиглэл өгсөн байна. Тодруулбал, Увс аймгийн 90 жилийн ойг хүмүүсийн хандив дэмжлэгээр хийх аж. Хандивлагчдын уулзалтыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Сэлэнгэ, Ховд аймагт хийсэн бөгөөд иргэд, олон нийтийнхээ сайхан санаачилга бүрийг дэмжиж, тэднийг идэвхижүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын зүгээс сумын дарга нарт үүрэг болголоо. 

Хөрөнгө оруулагчдын олон улсын чуулганд малчид оролцоно

Мөн Увс аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй нэг томоохон ажил бол ирэх сарын 25-26-нд Улаангом хотод зохиогдох хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган. Энэ арга хэмжээнд Увс аймаг болон баруун таван аймагтай хамтран ажилладаг гадаад дотоодын томоохон түншүүд оролцох бөгөөд сумдаас малчдын бүлэг нөхөрлөл, бизнес эрхлэгчдийг мөн оролцуулах юм байна.