m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 13:20
80
“Номын чуулган”-ыг жил бүр зохион байгуулахыг хүслээ

Увс аймгийн Засаг дарга сургуулийн захирал, монгол хэл, уран зохиолын багш нартай уулзсан байна. Энэ үеэр захирал багш нараас ном хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг тодруулан асууж, харилцан санал солилцсон аж. Тус аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн хэлэхдээ "Иргэд эерэг, гэгээн мэдээллийг сонсохыг, авахыг хүсэж байна. Монголын сүсэгтний холбооноос зохион байгуулсан хүн байхын утга учрыг таниулсан лекцийг заал дүүрэн хүмүүс сонссон. Дахин сонсох хүсэлтүүд ч их ирсэн. Тиймээс монгол хэл, уран зохиолын багш нар хичээл амарсны дараа долоо хоногийн томилолт аваад сумдаар явж лекц уншина уу гэж санал болгож байна. Үүнийг дэмжээд Нийгмийн хөгжлийн хэлтэстэй яриад ажил хэрэг болгоорой. Мөн “Номын чуулган”-ыг жил бүр зохион байгуулмаар байна. Энэ арга хэмжээнд өргөн олныг татан оролцуулах хэрэгтэй" хэмээн хэлжээ.

“Номын чуулган”-ыг жил бүр зохион байгуулахыг хүслээ