m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 23:23
63
“Онцгой нэгэн” Ф.Перест баяр хүргэжээ

“Челси”-г Премьер-лигт түрүүлүүлсэн Жозе Моуриньог эргэн “Реал Мадрид”-д очиж магадгүй тухай яриа шинэ долоо хоногийн эхээр гарсан билээ. Энэ тухай португал мэргэжилтэн “Marca” сонинд өгсөн ярилцлагадаа энэ бүхэн оргүй яриа болохыг нотолжээ. Тэрбээр "Тийм ээ, би Флорентино Перестэй утсаар ярьсан нь үнэн. Би түүнд сагсан бөмбөгийн баг нь Евролигт түрүүлсэнд баяр хүргэж ярьсан юм. Энэ амжилт түүнтэй холбоотой гэдгийг сайн мэдэх хүний хувиар баяр хүргэх нь зүйтэй үзсэн юм" хэмээн ярьжээ.