m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.19 23:55
45
Монголын баг IV байрт

АНУ-ын Форт-Беннинг хотноо болсон буудлагын Дэлхийн цомын тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр ОУХМ Э.Даваахүү хийн гар бууны дасгалд 35, ОУХМ Н.Баяраа 50 метрт гурван байрлалаас 120 сум буудах дасгалд 38 дугаар байранд орсон байна. Багийн дүнгээр нэжгээд алт, мөнгөн медальтай манай баг БНСУ-тай дөрөвдүгээр байрыг хуваан эзэлжээ. Дэлхийн цомын дараагийн тэмцээн тавдугаар сарын 26-нд Германы Мюнхенд эхэлнэ.