m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 00:19
80
Татварын буцаан олголтын хугацаа хойшлогджээ

Татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийг энэ сарын 15-20-ны хооронд олгох байсан боловч Татварын ерөнхий газраас хугацааг сунгаж, энэ сарын сүүлээр буюу 28-29-ний өдрүүдээс эхлэн олгохоор хүлээж байгаа гэж мэдэгдлээ. Мөн хоёрдугаар ээлжинд татварын тайлан тушаасан 21479 иргэний 14.8 тэрбум төгрөгийн  албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан Нийслэлийн төрийн санд шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн төрийн сангаас татвар төлөгчдийн банкны дансны дугаар болон нэр шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. 

Татварын буцаан олголтын хугацаа хойшлогджээ

Дашрамд дурдахад, Үндэсний татварын албаны хэмжээнд Хувь хүний орлогын албан татварын өнгөрсөн оны тайланг энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авч татвар төлөгчийн илүү төлөлтийг баталгаажуулсан бөгөөд Нийслэлийн хэмжээнд албан татварын илүү төлөлтийг буцаан олгох ажиллагааг хоёр ээлжээр зохион байгуулан дүүргийн татварын албадад өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө татварын тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлсөн албан татварыг Нийслэлийн төрийн сангийн газраас өнгөрсөн сарын 06-ны өдөр буцаан олгосон байна.