m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 00:26
162
16 дугаар байрыг аюулгүй болсон гэх ч иргэд хэрхэх бол

Баянгол дүүргийн 16 байранд хазайлт үүсэж иргэдийг нүүлгэн шилжүүлснээс хойш нэг сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Холбогдох байгууллагын дүгнэлтээр уг барилга найман см хазайсан гэх дүгнэлт гарсан. Байрыг аюулгүй болгох үүднээс хөрсний хүчитгэлийн ажлыг хийхээр болсон. Уг ажлыг "Бумбод" ХХК гүйцэтгэж байгаа юм. Ажил хэрхэн явж байгаа талаар манай сурвалжлах групп газар дээр нь очиж танилцлаа. 

Ажил гүйцэтгэгч компани энэ сарын 8-ны өдрөөс ажлаа эхэлсэн бөгөөд өдөр, шөнөгүй хоёр ээлжээр ажиллаж байгаа гэнэ. 27 метр газрын хөрсний хүчитгэлийн ажлыг гүйцэтгэж 16 дугаар байрны хөрс булгих, нуралт үүсэх аюулгүй болгосон хэмээн холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа.

27 метр газрын хөрсний хүчитгэлийн ажлыг гүйцэтгэж 16 дугаар байрны хөрс булгих, нуралт үүсэх аюулгүй болгосон хэмээн холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа. 

Хөрсний хүчитгэлийн ажлыг хянаж байгаа Монгол Улсын зөвлөх инженер Л.Түмэндэмбэрэлтэй уулзаж ярилцлаа.

-Хөрс хүчитгэлийн ажлыг тухай тайлбарлахгүй юу?

-Хөрс хүчитгэлийн ажил гэдэг бол барилгын дор байгаа буурь хөрсний хүчдэл төлөвийг тогтоон барьж чадах, бат бөх, техникийн хэмжээсүүдийг норм дүрмэд байлгахыг хүчитгэх гэж хэлээд байгаа юм. Уг барилгын өөрийн суурь хөрсний түвшингээс дээр суудаг. Энэ байгаа түвшин 10 метрийн гүн ухагдсан байгаа. Харин 16 дугаар байрны суурь таван метрийн гүнд байдаг. Үүнээс болж суурь хөрсний өндрийн зөрүү гараад ирмэгц илүү ачаатай тал нь ачаагүй тал руу булгидаг. 

 Энэ байгаа түвшин 10 метрийн гүн ухагдсан байгаа. Харин 16 дугаар байрны суурь таван метрийн гүнд байдаг. Үүнээс болж суурь хөрсний өндрийн зөрүү гараад ирмэгц илүү ачаатай тал нь ачаагүй тал руу булгидаг. 

16 дугаар байрны хүндийн жин, ухсан хөрсний өндрийн зөрүү, хөрсний шинж чанар зэргээс үндэслэн Зураг төслийн хүрээлэн, ШУТИС-ын Буурь хөрсний тэнхимийн доктор н.Дашжамц болон бусад мэргэжилтнүүд хамтран тооцоо хийсэн. 

Энэ зөрүү нь ухсан байгаа улнаас дээгүүр гарч ирж байж шаардлага хангах хэмжээнд байсан учраас аюултай болсон гэсэн үг. Цаад барилгынхаа ачааллыг даахгүйгээр хөрс бүлтэрч гарч ирэх магадлалтай гэсэн үг. Үүнээс хамгаалахын тулд газар дор 19 ширхэг 60 см-ийн диаметртэй төмөр бетонон баганыг 5 метр орчмын гүнд өрөмдөж хийсэн. Арматур, бетон цутгаад хоёр метр нягтруулсан хөрснийхөө түвшинд толгойг нь холбож өгөөд дамнуурга цутгаж өгнө. Дамнуурга нь цаашаа түшиг ханатайгаа холбогдсон байгаа. Энэ нь наашаа хөрс нурахаас хамгаалахаас гадна, доогуураа өндөр даралт авч байгаа буурь хөрс булгиж гарч ирэхээс хамгаалж байгаа гэсэн үг. 

Дамнуурга нь цаашаа түшиг ханатайгаа холбогдсон байгаа. Энэ нь наашаа хөрс нурахаас хамгаалахаас гадна, доогуураа өндөр даралт авч байгаа буурь хөрс булгиж гарч ирэхээс хамгаалж байгаа гэсэн үг. 

-Одоогийн байдлаар ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Бид тавдугаар сарын 8-нд зураг төслөө хүлээж аваад ажлаа эхэлсэн. Энэ сарын 26-нд хүлээлгэж өгөх ёстой байсан ч ажлаа дуусгаад гурван хоногийн өмнө хүлээлгэж өгөхөөр болоод байна.  Онцгой байдал үүссэн учраас өдөр шөнөгүй хоёр ээлжээр ажилласны хүчинд 80 хувьтай явж байна. 

-Уг ажил дээр хэдэн хүн ажиллаж байгаа вэ?

-Өдрийн ээлжинд хоёр инженер, 17 ажилтан ажиллаж байна. Шөнийн ээлжинд 15 хүн мөн хоёр инженертэй ажилладаг. Оршин суугчдын төлөөлөл мөн хяналт тавьж байгаа. 

 Оршин суугчдын төлөөлөл мөн хяналт тавьж байгаа. 

-Оршин суугчдын зүгээс энэ ажилд хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Оршин суугчид бидний ажилд сэтгэл хангалуун байгаа. Шуурхай ажиллаж байна, техник хэрэгсэл сайтай, зохион байгуулалт сайн байгаа гэж оршин суугчид дүгнэж байна. 

Ахиж хөрсөнд нуралт үүсэх, байранд хазайлт үүсэхгүй гэсэн үг үү?

Энэ бүс нутаг 2-3 барилгын ослын байдалд хүргэсэн. 16 дугаар байр бүрэн аюулгүй болсон. Энэ байрны буурь хөрснөөс үүдэлтэй ямар нэгэн барилгын хэв гажилт, эвдрэл, хазайлт үүсэхгүй гэсэн үг.

16 дугаар байр бүрэн аюулгүй болсон. Энэ байрны буурь хөрснөөс үүдэлтэй ямар нэгэн барилгын хэв гажилт, эвдрэл, хазайлт үүсэхгүй гэсэн үг.