m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 00:51
71
Иракын арми Рамади хотыг бүсэлж эхэллээ

Иракын Батлан хамгаалахын яамнаас мэдэгдсэний дагуу тус улсын цэрэг арми баг Рамади хотыг бүсэлж эхэллээ. Энэхүү бүслэлтэд 3000 орчим цэрэг оролцож байгаа юм. Тэд Исламын улсын бүслэлтэд орсон Рамади хотоо эргүүлэн авч, ард иргэдээ чөлөөлөхийг зорьж байгаа билээ. Исламын улсын эсрэг тэмцэх Иракийн цэргийн хүчинд АНУ цэргээ нийлүүлж, туслахаа мэдэгдсэн бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр цэрэг армиа илгээх юм байна. Агаараас авсан дүрс, зурагнаас харахад Исламын улсын хэт даврагчид ч мөн адил зэвсэглэн Рамади хотын хилийг сахиж байлдааны бэлэн байдалд байгаа юм байна.