m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 01:10
55
“Кубань Краснодар” ямар ч амжилт гаргасан бид багаа дэмжсээр байх болно

2012-2013 оны ОХУ-ын дээд лигт дөрөвдүгээр байрт орж Европын тавцанд өрсөлдөх эрхээ авсан "Кубань Краснодар" 2013-2014 оны Европа лигийн урьдчилсан шатанд Испанийн "Валенсия", Уэльсийн "Суонси", Швейцарийн "Санкт-Галлен" багуудтай нэг хэсэгт орж, гуравдугаар байраар цааш шалгарах боломжгүй болсон ч ихээхэн туршлага хуримтлуулсан.

Тэгвэл тус багийн үнэнч хөгжөөн дэмжигчээс цөөхөн хором ярилцсанаа хүргэж байна.      

Сайн байна уу? та өөрийн болон дэмждэг хөлбөмбөгийн багийнхаа талаар танилцуулна уу?

Сайн уу? намайг Артём Велько гэдэг. Кубаний их сургуулийн олон улсын харилцааны ангийн оюутан байна. Энэ хотын унаган хүүхэд бөгөөд та бүхэнд хотынхоо багаа танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Би “Кубань Краснодар”-ын үнэнч фанат юм.     

“ФК Краснодар” болон “Кубань Краснодар” нь Краснодар хотод байдаг бөгөөд ОХУ-н баруун өмнө зүгийн Краснодарын хязгаарын төв юм. Энэ хотод оросын өмнө зүгийн спорт урлаг соелын бүх л арга хэмжээнүүдэд явагддаг. Хөлбөмбөгийн хөгжлөөрөө ОХУ-д дээгүүр ордог ба ФК Кубань Краснодар \X байр\ болон ФК Краснодар \ III байр\ гэсэн 2 том баг дээд лигт амжилттай тоглож байна.

Нэг хотын хоёр баг гэж үзэх үү?

Тийм ээ Испанид “Реал мадрид”-“Атлетико”, Англид “Арсенал”-“Тоттенхэм”, Италид “Интер” болон “АС Милан” гэсэн алдартай нэг хотын дербинүүд дэлхийд байдаг бол Краснодар хотод энэ хоёр багийн тоглолтын үеэр нутгийн хөгжөөн дэмжигчид хоёр хэсэг болон хайртай багаа дэмждэг юм.

Цэнгэлдэх дундаа юм уу? эсвэл...

Хоёр баг дундаа нэг цэнгэлдэхтэй ба стадион “Кубань”-д тоглолтуудаа хүлээн авдаг. Стадион Кубань нь 35200 хүний багтаамжтай

Харин энэ жилээс “ФК Краснодар” багийн хувьд өөрийн гэсэн цэнгэлдэх хүрээлэнгээ барьж байгаа ба намар гэхэд ашиглалтад орно гэсэн.

Багийн эзэн нь ямар хүн байдаг вэ?

Багийн эзэн нь ОХУ-н Хөдөө Аж Ахуйн яамны Сайд, Краснодарын хязгаарын экс захирагч А,Ткачёв юм.

Багийнхаа түүхийн талаар хэр сайн мэдэх вэ?

1928 онд ЗХУ-д болсон бүх нийтийн спортын наадмын үеэр нутгийн ардууд өөрийн гэсэн хөлбөмбөгийн багаа байгуулсан нь “ФК Кубань” багийн суурь байлаа.1936 онд ЗХУ-н лигт анхны тоглолтоо хийн,улмаар 1962 онд Спартак нэртэйгээр ЗХУ-н аваргаар тодорсон. 1920-1930-аад онд маш хүчтэй баг байсан гэдэг. Одоо цагт Оросын дундаж чангахан багуудын нэг.

Түрүү жил Европа Лигт хэсгийн шатанд тоглож туршлага хуримтлуулсан. Алдартай тамирчдаас Жибрель Сиссе тоглож байсан. Яг одоогийн байдлаар Марсельд хүчин зүтгэж байсан Шарль Каборе болон Португалийн алдарт довтлогч Уго Алмейда нар амжилттай тоглож ФК Кубань Оросын Лигийн цомын тэмцээний финалд шалгараад байна.

Та хөлбөмбөгөөр хичээллэдэг үү? “Кубань Краснодар”гадна өөр улсын ямар баг дэмждэг вэ?

хэхэ... сонирхдог, тэрнээс сайн тоглож чадахгүй. Италийн "Интер"-д дуртай. 2006 оноос хойш дэмждэг болсон. 

 

Таньд баярлалаа таны хичээл сурлагад чинь өндөр амжилт хүсье

Баярлалаа таньд ч гэсэн

 

“Кубань Краснодар” ямар ч амжилт гаргасан бид багаа дэмжсээр байх болно