m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 01:17
113
"Нээлттэй өдөрлөг" арга хэмжээ болно

МҮХАҮТ-аас өнөөдөр буюу энэ сарын 20-ны өдөр "Нээлттэй өдөрлөг" арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь 14:00 цагт МҮХАҮТ-ын их танхимд болох бөгөөд арга хэмжээнд  танхимын удирдах зөвлөлийн гишүүд болон ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох юм байна.

Дашрамд сануулахад, “Эрхэмсэг оршихуйн 55 жил”-ийн ойн энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн чухал хөдөлгүүр болсон хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, бизнес эрхлэгчдийн нэр хүнд, үйл ажиллагаа, аж ахуйн нэгж байгууллагуудын бараа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлах, харилцагч, хэрэглэгч, түншийн холбоо, гишүүд хоорондын ажлын уялдаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэх зорилготой аж.

"Нээлттэй өдөрлөг" арга хэмжээ болно