m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 01:30
56
Элтон Жон ангийнхантайгаа уулзжээ

Их Британийн нэрт хөгжмийн зохиолч, дуучин Элтон Жон дунд сургуулийн ангийнхныхаа уулзалтад оролцжээ. Уулзалт Лондоны захын дүүрэг Пиннерт болсон байна. Тавь гаруй жилийн дараа хүүхэд насны андуудтайгаа уулзсан тэрбээр “Бид хэзээ ч сургуулиа орхиогүй юм шиг сэтгэгдэл төрж байна. Олон сайхан дурсамж сэргэлээ” хэмээн ярьжээ. Ялангуяа багын найз Кит Фрэнсис нь Австралиас зорьж, уулзалтад ирсэнд тэрбээр маш их баяртай байснаа нуусангүй. Элтон Жон Пиннерийн сургуульд 17 нас хүртлээ суралцсан бөгөөд хөгжмийн карьераа хөөхийн тулд сургуулиа хаяж байсан юм.