m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 02:20
88
ШУӨЗО-ны Алтай аймагт айлчилжээ

Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт энэ сарын 19-нд албан ёсны айлчлал хийх үеэр Алтай аймгийн Намын хорооны дарга Ден Жанву хүлээн авч уулзсан байна. Тэд энэ үеэр Монгол, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааг хэрэгжүүлэн хоёр улсын аймгуудын нөхөрсөг хамтын ажиллагааг худалдаа эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар ярилцсан бөгөөд Намын хорооны дарга Ден Жанву болон аймгийн Засаг дарга Талгат Үсэн нартай хийсэн уулзалтын үеэр Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлж, газар тариалан, тоосго шохойн үйлдвэр байгуулах, мод үржүүлэх, хот тохижуулах, байгаль орчин хамгаалах чиглэлд хамтран ажиллах тодорхой саналуудыг тавьсан аж.

Мөн Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн хэлэхдээ "Манай хоёр Улсын сайн хөршийн хамтын ажиллагааг бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэхэд өөрийн аймгийн зүгээс санаачилга гарган ажиллана. Хамгийн гол нь хамтын ажиллагааны үр шим нь манай хоёр улсын иргэдэд өгөөжөө өгөх ёстой" гэв. Мөн тэрээр хоёр улсын иргэдийн хил гаалиар нэвтрэхэд зарим талаараа төвөгтэй байгааг нэн түрүүнд шийдэх хэрэгтэйг онцолжээ.

Хоёр улсын иргэдийн хил гаалиар нэвтрэхэд зарим талаараа төвөгтэй байгааг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй гэв

Түүнчлэн Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Алтай аймгийн Засаг дарга Талгат Үсэн нар уулзалтын протоколд гарын үсэг зурав. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын ХБХ-ийн дарга З.Ганболд ирэх сарын 3-8-ны өдрүүдэд Улаангом хотноо үзэсгэлэн худалдаа зохион байгуулах асуудлаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан аж.