m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 02:42
52
Төрийн ордноос зөөврийн компьютер алдагджээ

Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимд өнгөрсөн даваа гаригт гал гарч багагүй хохирол учирсан. Одоогоор  галын дүгнэлт хараахан гараагүй байгаа ч цахилгааны утаснаас болсон хэмээн тайлбарлаж буй. Тэгвэл Төрийн ордонтой холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал,ордны хэвлэх цехийн өрөөнд хулгай орж,зөөврийн  компьютер алдагдсан талаар зарим сайтуудаар мэдээлж байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.