m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 03:31
57
Сонсголын бэрхшээлтэй иргэд мессэжээр үйлчилгээ авна

Сонсголын бэрхшээлтэй  иргэд яаралтай түргэн тусламж, цагдаагийн газар, онцгой байдлын албанд тусламж хүсч мэдээлэл өгөх тохиолдолд ярьж чаддаггүйн улмаас энэ үйлчилгээг ашиглаж чадахгүй харилцааны хүндрэл гарч, сэтгэл санаа, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал элбэг тохиолддог.
 

Иймд сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаралтай тусламжийн  үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төв болон үүрэн холбооны операторуудтай хамтран хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд шуурхай тусламж 101,102,103,105 утасны дугаарт мессэжээр (SMS) дуудлага өгөх, мэдээлэл авах үйлчилгээг шинээр нэвтрүүлж эхэллээ.

Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд шуурхай тусламж 101,102,103,105 утасны дугаарт мессэжээр (SMS) дуудлага өгөх, мэдээлэл авах үйлчилгээг шинээр нэвтрүүлж эхэллээ

ХАХНХ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, шуурхай мэдээллийн төв болон үүрэн телефоны операторууд хамтран ажилласны үр дүнд Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл компанийн хэрэглэгчид Шуурхай мэдээллийн төвд мессэжээр (SMS) дуудлага өгөх, мэдээлэл авах боломжтой болоод байна.
   

Тэгвэл өнөөдөр энэхүү ажлыг эхлүүлэх "Хамтын ажиллагааны санамж бичиг”-т Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга тэгрүүн комиссар Р.Чингис, Монголын дүлий иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар гарын үсэг зурлаа. Энэхүү үйлчилгээ нь эхний ээлжинд Улаанбаатар хотын есөн дүүрэгт эхлэх бөгөөд бид цаашдаа Монгол улсын хэмжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү үйлчилгээ нь эхний ээлжинд Улаанбаатар хотын есөн дүүрэгт эхлэх бөгөөд бид цаашдаа Монгол улсын хэмжээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна

Монгол улсын хэмжээнд 2014 оны Статистикийн тоон мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8304 хүн байгаа бөгөөд Улаанбаатар хотод 2845 сонсголын бэрхшээлтэй иргэд байна. Одоогоор үүрэн телефон хэрэглэгч сонсголгүй 800 гаруй иргэдийн бүртгэлийг шинэчлэн бүртгээд байна.

Монгол улсын хэмжээнд 2014 оны Статистикийн тоон мэдээгээр сонсголын бэрхшээлтэй 8304 хүн байна