m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 03:41
183
Мао Асада эргэн ирлээ

Японы нэрт уран гулгагч, дэлхийн гурван удаагийн аварга Мао Асада Сочигийн олимпийн дараа боловсролдоо анхаарч, спортоосоо завсарлага авч байсан билээ. Тэгвэл тэрбээр мөсөн талбайдаа эргэн ирэхээр шийдвэрлэжээ. “Хичээл номоо дуусгалаа, амраад ч авчихлаа. Одоо эргэн гулгах хүсэл минь оргилж байна. Хэдийгээр урьдын формондоо орох маш хэцүү ч дасгалжуулагчтайгаа өдөр бүр ажиллана. Ялангуяа энэ сараас илүү идэвхтэй бэлтгэл хийж эхэлсэн" гэж япон бүсгүй ярьжээ.