m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 03:48
39
Тавантолгойн гэрээнд Зүүн чиглэлийн төмөр замыг барих асуудлыг тусгана

     Тавантолгойн ордыг ашиглах талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл тус ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах гэрээний төслүүд болон Засгийн газар, холбогдох яамдаас ирүүлсэн тайлбар, мэдээлэлтэй танилцаж, тодорхой ажил хэрэгч саналуудыг хэлэлцжээ. Тухайлбал, иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжтэй байх нөхцлийг тусгах нь шаардлагатай гэж үзсэн байна. 

Иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжтэй байх нөхцлийг тусгах нь шаардлагатай гэж үзжээ

Мөн Тавантолгойн ордыг ашиглахдаа зүүн чиглэлийн төмөр зам буюу Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэжээ. Зүүн чиглэлийн 1300 орчим км төмөр замын инженерийн болон ажлын зургийг Японы “Nippon Koe” компани бүрэн хийж дууссан байна.

Зүүн чиглэлийн төмөр замыг барих асуудлыг Тавантолгойн гэрээнд тусгана

        Урд чиглэлд баригдаж байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлыг “Чингис бонд”-оос 200 сая доллараар санхүүжүүлсэн бөгөөд “Samsung” компани гүйцэтгэж байгаа бөгөөд далангийн ажил 86 хувьтай, нийт ажил нь 51.4 хувьтай байна. Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг шийдвэрлэхдээ энэ хоёр чиглэлийн төмөр замыг барьж дуусгах нөхцлөөр санхүүжилтийн хэлбэрийг тохирох, төлбөрийг нүүрсээр хийх зэрэг нөхцлийг хөрөнгө оруулагч нартай тохирох үүргийг Засгийн газарт өгөхөөр шийдвэрлэжээ.