m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 03:53
74
"Арванбайт" Боулингийн холбооны цомын тэмцээн болно

Боулингийн спортыг сурталчлан хөгжүүлэх, байнга хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, тоглогчдод спортын цол, зэргээ ахиулах, шинээр биелүүлэх боломж олгох, холбооны салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор "Арванбайт" боулингийн холбооноос цомын тэмцээнийг зохион байгуулж байна.

Багануур дүүргийн Усан спорт, боулингийн төвд тавдугаар сарын 23,24-ний өдрийн 10:00 цагаас тэмцээн болно. Энэ удаа эрэгтэй, эмэгтэй, сонирхогч /эрэгтэй/ ганцаарчилсан ба холимог хос гэсэн дөрвөн ангиллаар болно. Ганцаарчилсан эрэгтэй дээд зиндаа дөрвөн тоглолт, бусад хоёр ангиллынхан гурван тоглолт хийнэ. Мөн тухайн ангилалд хэдэн тоглогч оролцохоос шалтгаалан шигшээ тоглолтонд оролцох тоглогчдын тоог дараахь журмаар гаргана.
- 10 хүртэл тоглогч оролцвол 4 тоглогч
- 11-13 тоглогч оролцвол 5 тоглогч
- 13-15 тоглогч оролцвол 6 тоглогч
- 16-20 тоглогч оролцвол 7 тоглогч
- 20-оос дээш тоглогч оролцвол 8 тоглогч

Тэмцээнийг МАБХ-ны Багануур салбар зөвлөлөөс томилогдсон шүүгчид удирдан явуулна. Тэмцээний нээлтийн ажиллагааны дараа Ур чадварын “Strike’s shot” тэмцээний 49 дахь цувралыг зохион байгуулна.

Тоглогч бүрт олгогдох чансааны оноо :

Эрэгтэй дээд зиндаа ба эмэгтэй тоглогч :

1-р байр 250 оноо 13-р байр 130 оноо
2-р байр 240 оноо 14-р байр 120 оноо
3-р байр 230 оноо 15-р байр 110 оноо
4-р байр 220 оноо 16-р байр 100 оноо
5-р байр 210 оноо 17-р байр 95 оноо
6-р байр 200 оноо 18-р байр 90 оноо
7-р байр 190 оноо 19-р байр 85 оноо
8-р байр 180 оноо 20-р байр 80 оноо
9-р байр 170 оноо 21-25-р байр 75 оноо
10-р байр 160 оноо 26-30-р байр 70 оноо
11-р байр 150 оноо 31-ээс хойш 65 оноо
12-р байр 140 оноо

Эрэгтэй /Сонирхогч/ :

1-р байр 150 оноо 10-р байр 105 оноо
2-р байр 145 оноо 11-р байр 100 оноо
3-р байр 140 оноо 12-р байр 95 оноо
4-р байр 135 оноо 13-р байр 90 оноо
5-р байр 130 оноо 14-р байр 85 оноо
6-р байр 125 оноо 15-р байр 80 оноо
7-р байр 120 оноо 16-р байр 75 оноо
8-р байр 115 оноо 17-20-р байр 70 оноо
9-р байр 110 оноо 21-ээс хойш 65 оноо

Нэг тоглолтонд авбал зохих босго оноо :

Спортын дэд мастер 170 оноо
1-р зэрэгтэй эрэгтэйчүүд 160 оноо
1-р зэрэгтэй эмэгтэйчүүд, 2-р зэрэгтэй эрэгтэйчүүд 150 оноо
2-р зэрэгтэй эмэгтэйчүүд, бусад тоглогчид 140 оноо

Нэг тоглолтонд авах бонус оноо :

220-229 оноо авсан эрэгтэйчүүд ба 190-199 оноо авсан эмэгтэйчүүд +40 оноо, 230-аас дээш оноо авсан эрэгтэйчүүд, 200-гаас дээш оноо авсан эмэгтэйчүүд +60 оноог тус бүр чансаан дээрээ нэмж авна.

МАБХ-ны Мэргэжлийн зөвлөл

 

"Арванбайт" Боулингийн холбооны цомын тэмцээн болно