m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 04:00
58
“Барса”, “Юве” үндсэн өмсгөлтэйгээ тоглоно

Германы нийслэл Берлин хотын “Олимпштадион”-д зургадугаар сарын 6-нд Аваргуудын лигийн шигшээ тоглолт болох билээ. Шувтаргын тоглолтод тунан үлдээд буй Испанийн “Барселона”, Италийн “Ювентус” багуудыг үндсэн өмсгөлтэйгээ тоглох зөвшөөрлийг UEFA-гаас олгосон байна. Хэдийгээр “Ювентус” талбайн эзнээр, “Барселона” зочин багаар тоглох ч үндсэн өмсгөлүүд нь өөр өнгөтэй учраас аль аль нэгдүгээр өмсгөлөө өмсөж болох ажээ.