m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 04:02
132
Зургаан сарын дараа цогцос нь голын уснаас олджээ

Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр, 12 дугаар точик нэртэй газарт голын усанд хүн нас барсан байдалтай олдлоо гэсэн иргэний мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас эрүүгийн хэрэг үүсгэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын  тавдугаар багийн иргэн Ч-ийн  цогцос болохыг тогтоосон ба талийгаач нь 2014 оны 10 дугаар сард айлд очино гэж хэлж гэрээсээ гарч явжээ. Түүний цогцсыг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр голын уснаас нас барсан байдалтай олжээ.

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийж гаргасан дүгнэлтээр талийгаачийн биед учирсан гэмтэл тогтоогдоогүй, нас барах үедээ дунд зэргийн согтолттой, живэлтийн улмаас амьсгалын зам усаар бөглөрч нас барсан болохыг тогтоожээ. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.