m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 04:04
60
БНСУ-ын 100 гаруй үйлдвэрлэгч хүрэлцэн ирнэ

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён У Сун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд ноён У Сун аж үйлдвэрийн салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байгааг сайд Д.Эрдэнэбатаас тодруулсан юм.

Монгол Улс болон БНСУ-ын хувьд аж үйлдвэр тэр дундаа ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хамтран ажиллах өргөн боломж байгааг Аж үйлдвэрийн сайд онцоллоо. Мөн хүнд үйлдвэрийг монголд барьж, байгуулахад БНСУ-ын туршлагаас судалж, шилдэг технологийг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр Аж үйлдвэрийн сайд илэрхийллээ.

Цаашид хоёр орны хувьд эдийн засаг тэр тусмаа аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг илэрхийлээд “Ашигтай санал бүрийг дэмжинэ” гэдгээ сайд Д.Эрдэнэбат онцоллоо. Түүнчлэн Монгол Улс БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг холбогдох албаны хүмүүст уламжлах тухайгаа энэ үеэр Элчин сайд У Сун хэлсэн юм.

Дашрамд дурдахад, ирэх намар манай улсад БНСУ-ын ЖДҮ-ийн эрхлэгчдийн төлөөлөл бүхий 100 гаруй үйлдвэрлэгч хүрэлцэн ирэх аж.