m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 04:12
147
Малчдад явуулын үзлэг хийнэ

Өмнөговь аймгийн Засаг даргын 2013-16 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөөгийн малчин өрхийн хүн амд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх, өвчлөлийн судалгааг гаргах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүлжүүлэх, хянах арга хэмжээг зохион байгуулах зорилтуудыг тусган хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд малчдын дунд явуулын үзлэгийг тав, зургадугаар сард багтаан долоон сумын 22 багт зохион байгуулахаар аймгийн Засаг даргын захирамж гарч, нарийн мэргэжлийн эмч нарын явуулын үзлэгийн баг хөдлөхөд бэлэн болоод байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах, шинжилгээний урвалж бодис авах, шатахуун, эмч нарын томилолтын зардалд орон нутгийн төсвөөс 43,2 сая төгрөгийг шийдвэрлэлээ.