m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 04:22
48
"Дайчид" Өрнөд бүсийн аваргын төлөөх эхний ялалтаа байгууллаа

NBA-гийн плей-оффын Өрнөд бүсийн аварын төлөө "Уорриорз"-"Рокитс" багуудын эхний тоглолт тун сонирхолтой боллоо. Дөрвөн үеийн турш багууд тэнцүү тоглолт үзүүлсэн ч өнөөдрийн илүү баг нь С.Керрээр удирдуулсан улирлын аваргууд илүү баг нь байж чадлаа. Тоглолт эхлэхийн өмнө улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал зөв хүндээ очсон уу? гэсэн асуудал тавигдаж байсан. Тэгвэл энэ хариултад буруу зөв гэх хариулт өгч чадсангүй. Ж.Харден 28 оноо, С.Карри 34 оноо хоёулаа багаа тэргүүлсэн хожлын төлөө бүхнээ гаргасан. Магадгүй энэ цуврал удааширч долоо тоглолт гаргахыг үгүйсгэхгүй. 

Голден Стэйт Уорриорз”-“Хьюстон Рокитс” 110:106 (24:31, 34:24, 26:24, 26:27)

\Цувралын харьцаа 1:0\

ГСУ: Карри 34+6 самбар+5 дамжуулалт,  К.Томпсон 15, Х.Барнс 14, Д.Грийн 13+12, Ш.Ливингстон 18+6 самбар. 

ХР:  Ж.Харден 28+11 самбар, Т.Ариза 20, Д.Ховард 7+13 самбар, Ж.Смит 17+7 самбар.

 

"Дайчид" Өрнөд бүсийн аваргын төлөөх эхний ялалтаа байгууллаа