m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 04:44
96
Нэмэлт дархлаажуулалтын аян явагдаж байна

Өмнөговь аймагт эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стратегийн хүрээнд ДЭМБ-ын 50 мянган ам.долларын санхүүжилтээр “Сум бүрт хүрч үйлчилье” дархлаажуулалтын төслийг энэ оноос хэрэгжүүлж байна. Сүүлийн хоёр сард улаан бурхан өвчин гарч буйтай холбогдон аймгийн Засаг даргын 2015 оны захирамжийг гарган, халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд “Хүүхэд бүрийг улаан бурхан өвчний эсрэг вакцинд бүрэн хамруулъя” уриан дор тавдугаар сарын 15-25-нд нэмэлт дархлаажуулалтын арав хоногийн аяныг зохион байгуулж, өнөөдөр аймгийн хэмжээнд нээлтээ хийж байна.