m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 04:46
85
“Снайпер финал трофи” буудлагын тэмцээн болно

Монголын буудлага спортын холбоо, буудлага спорт сургалтын “Снайпер” клуб хамтран буудлага спортоор хичээллэж буй тамирчдад улс, тив дэлхийн тэмцээнд оролцоход финалийн буудлага гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, залуу тамирчдад финалийн нөхцөлд өндөр зэрэглэлтэй тамирчидтай өрсөлдөх боломжийг бүрэлдүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, амжилтыг ахиулах, олон улсын буудлагын холбооны дүрмийг сурталчлах таниулах зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна.

Тус тэмцээн тавдугаар сарын 22-23 өдөр БХТН-ийн Техникийн спортын төвийн 10 м-ийн тирэнд болно.

Тэмцээнд оролцогчид эрэгтэй эмэгтэй холимог, хийн урт бууны финал /10 м/, хийн гар бууны финал /10/ бүгд хоёр дасгалаар явагдана.

 

“Снайпер финал трофи” буудлагын тэмцээн болно