m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 05:06
43
Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэв

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар тогтоолын төсөл өргөн барина гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Улсын Эмират Улсад айлчлах үеэрээ Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсантай холбоотой бөгөөд түүний энэхүү үйлдлийг эрхэм гишүүд эсэргүүцэж байгаа аж.

Тэд “Засгийн газар нэмж өр тавих асуудлыг Ерөнхий сайд  ганцаараа шийдвэрлэж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг” гэлээ.

Засгийн газар нэмж өр тавих асуудлыг Ерөнхий сайд  ганцаараа шийдвэрлэж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг

Одоогоор Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцож, Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн бөгөөд бусад гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа аж.  Хэрэв 19 гишүүн энэхүү асуудалд  санал нэгдэж гарын үсэг зурвал Засгийн газрыг огцруулах тогтоолын төслөө өргөн барина.