m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 05:06
70
Улаанбаатар хотод олон улсын балетын наадам болно

МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр“Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадам ирэх сарын 18, 19-нд болно. 

МУГЖД.Алтанхуяг энэ удаа АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчидын хамт оролцох юм. Монгол Улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах зорилго бүхий “Welcome Mongolia–2015” наадмын бэлтгэл эхэлсэн бөгөөд Д.Алтанхуягийн продюсерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол Улсад тоглосныхоо дараа Япон Улсад тоглоно.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр“Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадам ирэх сарын 18, 19-нд болно

Шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет”“Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулах юм байна.