m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 05:08
257
"Хайрлах урлаг" номын нээлт боллоо

Интерном номын дэлгүүрийн төв салбарт "Хайрлах урлаг" номын нээлт боллоо. Энэхүү номонд хүн хэн нэгэнд хайртай боллоо гэвэл бусад хүнийг бас хайрлаж чаддаг байх ёстой, хайрлахдаа идэвхгүй байвал тэр хайр чинь бүтэлгүйтнэ шүү гэдгийг уншигчдад ухааруулахыг хүсчээ.

Философич, психологич, социологич Эрих Фромм “Хэн хэнийгээ ямар нэг болзол тавилгүй хайрлаж, бас хүн өөрөө хайраар өөрчлөгдөж, тэр хэрээр нийгэм урагшилж, үндэстэн хэрхэн босож ирдэг” тухай өгүүлээд “Хайр бол зүгээр нэг гэнэт учирч, тэгээд цаашаа өөрөө хар аяндаа яваад өгдөг үйл явдал биш шүү. Хэрэв хайрлах урлагт суралцаагүй бол тэр хүний хайр жинхэнэ биш” гэжээ.