m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.20 05:13
74
Шарын гол сумын иргэд тарьсан модоо арчилж байна

Дархан-Уул аймгийн Шарын гол сум шинэ цэцэрлэгт хүрээлэн байгуулж түүндээ олон төрлийн модыг тарьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр", аймгийн Мөнх ногоон хөтөлбөрийн дагуу ийнхүү тус сумын удирдлагууд болон иргэд хамтран тус цэцэрлэгт хүрээлэндээ мод тарьсан гэлээ.

Дархан-Уул аймгийн Шарын гол сум шинэ цэцэрлэгт хүрээлэн байгуулж түүндээ олон төрлийн модыг тарьжээ

Цөлжилт нэмэгдэж байгаа энэ үед тус сумын иргэд ийнхүү санаачилан эзгүй байсан газарт мод тарьж цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон байна. Түүнчлэн сумын бүхий л иргэд ээлж дараалан уг модоо усалж ургуулах тал дээр хариуцлагатай ажиллаж байгаа гэнэ.